|
|
||
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний урилгаар, Хятад улсын дарга Ши Жиньпин 6-ны өдөр "Сочи-2014" Өвлийн олимпийн ⅩⅫ наадмын нээлтийн ёслолд оролцохоор Оросын Сочи хотыг зорилоо.
Хятадын удирдагч анх удаа хилийн чанадад болж буй спорт биеийн тамирын томоохон наадмын ёслолд оролцох юм. Сочид байх хугацаандаа, дарга Ши Жиньпин өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслол болон хүлээн авалтын арга хэмжээнд оролцох бөгөөд Хятадын олимпийн наадмын баг тамирчид, төлөөлөгчтэй уулзах юм.
Энэ удаагийн Сочийн олимпийн наадамд Хятад улсын 139 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид тэшүүр, цана, кёрлинг, биатлон зэрэг 4 төрлийн 40 гаруй тэмцээнд оролцох юм. Хятадын баг тамирчдын хувьд шорт-трек, цанын хоёр төрөлт, тэшүүр, уран гулгалт, сноубординг зэрэг төрлүүдэд өндөр амжилт үзүүлнэ гэсэн найдвар тавьж байна. 2010 оны Ванкуверийн өвлийн олимпийн тэмцээнд Хятадын баг тамирчид 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль авч түүхийн шинэ амжилт тогтоож байсан юм. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |