• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон орны төрийн удирдагчид Сочид хүрчээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-02-06 16:45:23

        Дэлхийн 40 гаруй улс орны төрийн тэргүүн болон олон улсын байгууллагын удирдагчид өвлийн олимпын 22 дахь наадмын нээлтэд оролцохоор Сочид ирэх тухай ОХУ-д суугаа гадаадын элчин сайдын яамдууд 5-ны өдөр мэдээлжээ. Одоогоор Монакогийн Вант Улсын Ван зэрэг хүмүүс Сочид хөл тавиад байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны мэдээнээс үзвэл, ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Голланд, Турк зэрэг орны төрийн тэргүүнтэй уулзах юм байна.

        Урьдчилан тооцоолж байгаагаар, энэ удаагийн өвлийн олимпын наадмын нээлтийн ажиллагаанд Туркийн ерөнхий сайд Ресер Тайр Ердоган, Голландын ерөнхий сайд Марк Рутте, Тажикстаны ерөнхийлөгч Емомали Рахмонов, Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, Киргизийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Грекийн ерөнхийлөгч Каролос Папоулиас Сочийн олимпын нээлтэд оролцохыг тухайн орноос ОХУ-д суугаа элчин сайдын яамдууд нэгэнт илэрхийлээд байна. \Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе