• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Чехийн Ерөнхийлөгчтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2014-02-07 19:29:19

      Хятад улсын Дарга Ши Жиньпин 7-нд Оросын Сочи хотноо Чех улсын Ерөнхийлөгч Милос Земантай уулзав.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Чех хоёр орны уламжлалт найрсаг харилцаа гүн зузаан билээ, Хятад, Чехийн харилцаа тогтвортой хөгжлөө хадгалах нь хоёр орны ард түмний хамтын хүсэл юм. Энэ он бол Хятад, Чех дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Чех улс түрүүхэн шинэ засгийн газраа эмхлэн байгуулжээ. Хоёр тал үүгээр сайн эхлэлийн шинэ гараа болгож, хоёр орны харилцааны удирдан жолоодох зарчим, хөгжлийн хандлагын тал дээр шинэ нийтлэг ойлголтод хүрч, боловсруулах аж үйлдвэр, дэд бүтцийн барилга байгуулалт, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, эмчилгээ, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа урагшлуулж, Хятад, Чехийн харилцаа шинэ шатанд ахихыг түлхэн урагшлуулах нь зүйтэй гэв.

      Ши Жиньпин хэлэхдээ, Европ тивийн байр суурь болон үүрэг ролийг Хятадын тал чухалд үзэж, түүнчлэн Европ тивийн интегралчлалын үйл явцыг дэмжиж байгаа бөгөөд Европын хөгжлийн хэтийн төлөвийг сайн гэж үзэж байна. Чех бол төв зүүн Европын чухал орон, мөн ч ЕХ-ны гишүүн орон юм. Европын Холбоонд гүйцэтгэж буй Чех улсын онцгой үүрэг чадварыг Хятадын тал чухалчилж, түүнчлэн төв зүүн Европын орнууд ба Хятад улс хоорондын хамтын ажиллагааг ахиулах тал дээр Чех улс идэвхтэй чармайж буй явдлыг сайшааж байна. Цаашид Чехийн талтай хамтын хүчин чармайлт гаргаж, Хятад, Европын харилцааны хөгжлийг ахиулж, Хятад-төв зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна гэж илэрхийлжээ.

      Милос Земан хэлэхдээ, Хятадын хөгжлийг Чех өндрөөр үнэлж байна, түүнчлэн Чех, Хятадын харилцаа хөгжлийн асар их боломжтой гэдгийг бүрэн ойлгож байгаа юм. Чехийн тал нэг Хятад улсын бодлого баримтална. Харилцан нөгөө талынхаа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт гар дүрэхгүй байх зарчмын үндсэн дээр Хятад улстай тогтоосон харилцаагаа бүх талаар хөгжүүлж, улс төрийн харилцаагаа нэмэгдүүлж, эдийн засаг худалдаагаа, хөрөнгө оруулалтын зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, хүмүүнлэгийн солилцоо, найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтаар ялалт хүрэхэд бэлэн байна. Европ, Хятадын харилцааг ахиулах, түүнчлэн төв зүүн Европын орнууд ба Хятад улс хоорондын харилцааны хөгжилд Чех улс идэвхтэй хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе