• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Грекийн Ерөнхийлөгчтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2014-02-07 20:40:10

      Хятад улсын Дарга Ши Жиньпин 7-нд Оросын Сочи хотноо Грекийн Ерөнхийлөгч Каролос Папоулиастай уулзав.

      Урт удаан хугацааны турш Каролос Папоулиас Хятад, Грекийн найрсаг харилцааны хөгжлийг идэвхтэй урагш ахиулсаар ирсэн явдлыг Ши Жиньпин сайшаав. Дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Грекийн найрсаг харилцаа хүмүүсийн сэтгэлд гүнээ суугдсан байдаг. Хятад улс Гректэй тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж байна. Грекийн талтай хамт Хятад, Грекийн бүх талын стратегийн түншлэлийн харилцаа үргэлжлэн гүнзгийрэн хөгжихийг ахиулахад бэлэн байна. Хоёр тал дээд зиндааны харилцаагаа хадгалж, нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхолд холбогдох, анхаарал хандуулж буй том чухал асуудал дээр үргэлжлэн харилцан дэмжиж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудал дээр нягт харилцаатай хамтран ажиллах нь зүйтэй юм. Хоёр тал эдийн засаг худалдаа, дэд бүтцийн барилга байгуулалт, далайн тээвэр, нефтийн хий, далай тэнгисийн зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, ялангуяа Хятадын тал Грекийн Пиреус боомтын гармын менежментэд оролцох төслийг хамтдаа сайтар хийж, хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд сайн жишиг, хөтлөн дагуулах үүрэг гүйцэтгүүлэх хэрэгтэй юм. Хятад, Грек хоёр орон өнө эртнийн соёлт улс орнууд бөгөөд харилцан маш их татах хүчинтэй билээ. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, соёлын яриа хэлэлцээ, харилцан суралцахыг ахиулах ёстой гэсэн байна.

      Ши Жиньпин хэлэхдээ, Грек нь Хятад улсын хувьд Европын Холбоон дахь хамгийн итгэл найдвартай анд, хамтын ажиллагааны түншийн нэг юм. Грек улс бол Европын Холбооны энэ оны эхний хагас жилийн даргалагч орон тул Грек улс өвөрмөц үүрэг чадвараа үргэлжлэн бадруулж, Хятад, Европын харилцааны хөгжлийг нэмэгдүүлэхэд шинэ хувь нэмрээ оруулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

      Каролос Папоулиас хэлэхдээ, Грек, Хятадын хамтын ажиллагааны боломж асар их, хэтийн төлөв өргөн юм. Хятад улстай бүх талын стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх нь Грект чухал ач холбогдолтой. Өөрөө би Хятадын ард түмний чин үнэнч анд найзын хувьд хоёр орны хамтын ажиллагааг ямагт бүх хүчнээр ахиулах болно. Хятадын тал Грекийн Пиреус боомтын гармыг ашиглаж, хоёр талын төмөр замын тээвэр, хөлөг онгоцны үйлдвэрлэл, далай тэнгисийн зэрэг салбарын хамтын ажиллагааг татан нэмэгдүүлж, түүнчлэн Балканы, өмнөд Европын болон бүх Европ тивийн бүс нутгийн зах зээлийг хөгжүүлэхийг Грекийн тал угтан дэмжиж байна. Грекийн ард түмэн Хятадын соёлд гүн зузаан дур сонирхолтой, Хятадын тал Грек улсад Хятадын соёлын төвөө байгуулахыг дэмжиж байна. Европын Холбоо болон Хятад улс бүгдээр дэлхийн энх тайвныг хамгаалагч чухал хүчнүүд юм. Европ, Хятадын харилцааны хөгжлийг Грек улс үргэлжлэн хэлбэрэлтгүй дэмжин урагшлуулна гэж илэрхийлжээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе