• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сочигийн Өвлийн Олимпын Хятадын баг тамирчидтай уулзав

CRI       (GMT+08:00) 2014-02-07 21:42:04

      Оросын орон нутгийн цагаар 7-ны үдэд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Өвлийн Олимпын 22-р Наадмын Хятадын баг тамирчдыг халуун дотнологчоор эргэн үзлээ.

      11 цаг 40 минутад Сочигийн Өвлийн Олимп нээлтээ хийхэд 9 цаг хүрэхгүй хугацаа үлдэж байлаа. Дарга Ши Жиньпин хүлээн уулзах том тэнхимд, тэнд байсан Хятадын багийн 50 гаруй тамирчдад хандан гар даллан мэндчилж, дараа нь тэд нартай нэг нэгээр гар атгав. Тэнхим цог жавхаагаар дүүрч, тамирчид, дасгалжуулагчид болон бусад ажилтан нар дарга Ши Жиньпиний хажууд сууцгаав.

      Ши Жиньпин эн түрүүнд Намын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс Хятадын биеийн тамирын төлөөлөгчдийн багийн нийт тамирчид, дасгалжуулагч, ажилтан нарт баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүслээ. Ши Жиньпин хэлэхдээ, эх орны ард түмэн гэр хотлоороо цуглаж, хаврын баяраа баяр хөөртэй тэмдэглэж байгаа үед харин та бүхэн холын газрыг холд бодоогүй, Сочигийн Өвлийн Олимпд ирцгээсэн юм. Эх орон, ард түмэн чинь та нарыгаа санан дурсаж байна, та нарыгаа харж байна. Миний бие энэ удаа тусгайлан Сочид ирж, та нарт урам зориг нэмж байгаа гэлээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, энд ирсэн тар нар бол тамирчид юм, тэр мөртөө Хятадын ард түмний найрсаг элч нар юм. Бүгдээр олимпизмын зориг санаа болон Хятадын бие тамир спортын зориг санааг бадраан мандуулж, өрсөлдөгчөө хүндэтгэж, шүүгчээ хүндэлж, үзэгчдээ хүндэлж, дүрмээ сахиж, ялсан ч омгорхохгүй, ялагдсан ч хугарахгүй, наадмын сайн сайхан овор сахилгатай, соёлч ёсорхог байж, Хятад улсынхаа сайн сайхан төрхийг гүйцэд харуулахыг хүсэж байна гэжээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе