• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын үеэр Хятадын нийгэм даяар амар амгалан байлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-02-07 10:46:53

      Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас 6-нд мэдээлснээр, цагаан сарын хугацаанд Хятадын нийгмийн хэв журам аюулгүй байдал маш сайн хангагдаж, авто осол, гал түймэр, дэлбэрэлт зэрэг томоохон осол эндэл гараагүй байна.

      Авто замын талаар, Нийгмийг аюулаас хамгаалах яамны зам харилцаа удирдах салбар нэгдсэн ажиллагаа явуулж, ачаа хэтрүүлэх, хурд хэтрүүлэх, согтуугаар замын хөдөлгөөнд оролцох зэрэг хууль зөрчсөн үйлдэл бүрийг хатуу шалгаж, замын түгжрэл болон цаг агаарын нөхцөл байдлаас үүдсэн зам тээврийн саатлуудыг үр дүнтэй зохицуулж чаджээ. 2014 оны хаврын баярын зорчигч тээврийн салбар ерөнхийдөө тогтвортой хэвийн ажилласан бөгөөд замын ноцтой түгжрэл саатал гараагүй юм.

      Өнгөрсөн өвөл Хятадын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байснаас үүдэн гал түймрийн аюул нэлээд их нүүрлэж байсан юм. Хаврын баярын хугацаанд, олонх газрын гал сөнөөх байгууллага хотын төв хэсэг, түүх соёлын дурсгал болон эртний барилга байгууламж болон томоохон хэмжээний үйл ажиллагааны үеэр эргүүл хийж, хараа хамгаалалтаа чангатгасан байна. 2-р сарын 6-ны 12 цагийн байдлаар, салют, цаасан пуужингаас үүдсэн осол гэмтэл бүх улсын хэмжээнд бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе