|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр Оросын Сочи хотод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Хятад улс өөрийнхөө гүйцэтгэвээс зохих олон улсын үүрэг хариуцлагаа амжилттай гүйцэтгэж, НҮБ-ын олон төрлийн ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын маргааныг энх тайвнаар зохицуулах явцыг ахиулж, дэлхийн энх тайвныг хамгаалах болон хүн төрлөхтний хамтын хөгжлийг биелүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч чадлыг дайчлан, нэмэр хандиваа оруулна гэж цохон тэмдэглэлээ.
Бан Ги Мун хэлэхдээ, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтуудыг зохицуулах талаар Хятадын гаргасан манлайлагчийн үүргийг НҮБ өндрөөр үнэлэн сайшааж байна. Хятадын тал хөлөг онгоцоо илгээж Сирийн химийн зэвсгийг зөөвөрлөхөд нэгдсэн хамгаалалттын үүрэг гүцэтгэж, Сири, Суданы асуудал зэрэг бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрөөр зохицуулахад идэвхтэй оролцож байна. Хятад улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах талаар гүйцэтгэсэн чухал үүргийг энэ нь бүрэн нотлож байна гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, ирэх жил бол НҮБ байгуулагдсан 70 жилийн ой, мөн ч фашистыг эсэргүүцэх дэлхийн дайн болон Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн ялсны 70 жилийн ойн юм. Олон улсын хамтын нийгэмлэг холбогдох тэмдэглэлт арга хэмжээг сайтар зохион байгуулахад НҮБ түлхэц үзүүлэх болно гэжээ.
Хоёр тал Сири, Солонгосын хойг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцлоо. Эдгээр асуудлаарх Хятадын талын зарчимт байр суурийг Ши Жиньпин тодорхойлон өгүүллээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |