• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын төрийн тэргүүн нар уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-02-07 10:11:09

       Хятад улсын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзлаа.

       Уулзалтын үеэр Ши Жиньпин үг хэлэхдээ, ерөнхийлөгч Путиний урилгаар Сочийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцох болсондоо сэтгэл өндөр байна. ОХУ Сочид өвлийн олимп зохиох энэ үе Хятад улс даяар хаврын баяраа тэмдэглэж байгаатай давхцаж байгаа тул бидний хувьд хос баяр болж байна. Сочийн өвлийн олимпийг зохион байгуулж байгаа нь ерөнхийлөгч Путин Оросын ард түмнийг удирдан хөгжил цэцэглэлтийн замаар урагшилж буйн бэлгэ тэмдэг юм. Хятад Орос хоёр улс сайн хөрш, сайн түнш, сайн нөхөр билээ. ОХУ-ын бүрэн бэлтгэл удирдлага дор энэ удаагийн өвлийн олимп хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон амжилт дүүрэн, сайхан наадам болж, олимпизмын үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулах болно гэдэгт бат итгэж байна. Сочийн өвлийн олимп зорьсон амжилтаа бүтээж, Хятад Оросын тамирчид хийморь золбоотой байхыг хүсэн ерөөж байна гэжээ.

       Путин хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин Сочийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирж, Оросын ард түмэнтэй хамт энэхүү сайхан баяр наадмыг хуваалцаж байгаад баяр талархал илэрхийлж байна. Хаврын баяр бол Хятадын ард түмний айл аймаг, ах дүү, амраг садантайгаа уулзан золгодог уламжлалт баяр. Энэхүү уламжлалт баярын үеэр дарга Ши Жиньпин Орос улсад айлчилж байна. Дарга Ши Жиньпин болон Хятадын нийт ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлье. Мөн Хятадын баг тамирчид Сочийн олимпод өндөр амжилт гаргахыг хүсэн зөгнөе гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе