|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 6-нд ОХУ-ын Сочи хотноо ерөнхийлөгч Путинтэй уулзсан нь Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалын анхны хөтөлбөр байлаа. Шинэ нэгэн жилд хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэх хэрэгтэй гэж хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй үзсэн бөгөөд олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх стратегийн хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар Сирийн химийн зэвсгийг зөөвөрлөх ажиллагаанд хамгаалалт хийж буй Хятад, Оросын цэргийн армийн дарга нартай видео уулзалт хийсэн юм.
"Дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Путин нарт хариу илтгэж байна. Манай Янь Чэн хөлөг онгоц Сирийн химийн зэвсгийг тэнгисээр хамгаалан хүргэх үүргийг хүлээж авснаас хойш ажиллагааг хэвийн амжилттай явуулж байна. Манай хөлөг Оросын талтай мөн идэвхтэй хамтран ажиллаж байна."
Тухайн орон нутгийн цагаар 6-ны үдээс хойно, Газрын дундад тэнгист холбогдох хамгаалалтын үүрэг гүйцэтгэж яваа Хятадын хөлөг онгоцны дарга Ли Пэнчэн болон Оросын хөлөг онгоцны дарга Картайн Пушклов нар Хятад, Оросын төрийн тэргүүн нартай видеогоор холбогдох үеэрээ нэгдсэн хамгаалалтын үүргийн биелүүлэлтийн талаар танилцуулж илтгэсэн юм.
Энэ оны 1-р сараас Хятадын Янь Чэн хөлөг онгоц хоёр ээлжийн тэнгисийн хамгаалалтын үүргийг амжилттай биелүүлжээ.
Хятад Орос хоёр орны армийн энэ удаагийн хамтын ажиллагааны талаар Путин болон Ши Жиньпин нар мөн өдөр олайнаар ярилцахдаа, хөлөг онгоцыг хамгаалах үйл ажиллагаа Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулахад идэвхтэй хувь нэмэр орууллаа. Хоёр орон дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах болно гэж цохон тэмдэглэлээ.
Хятад болон Орос Сирийн асуудлыг энх тайвнаар зохицуулж, Сирийн химийн зэвсгийг устгах талаар ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Хоёр орны далайчид энэ үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах томоохон хариуцлага хүлээж байна. Олон улсын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бид цаашид ч чармайх болно, далайчдад амжилт хүсье гэлээ.
Өнгөрсөн жилийн сүүлчээс эхлэн та бүхэн Сирийн химийн зэвсгийг тэнгисээр зөөвөрлөхөд хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ. Энэ бол НҮБ-ын үндсэн дүрэм болон Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Та бүхнээс хамгаалалтын үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, Сирийн химийн зэвсгийг аюулгүй устгах болон Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулахад хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэлээ.
Орос улс дарга Ши Жиньпиний 2014 он гарсаар айлчлал хийж байгаа анхны улс орон боллоо. Ши Жиньпин 6-нд Путинтай уулзахдаа, Сочийн өвлийн олимпийн наадам бол ерөнхийлөгч Путины удирдлага дор Оросын ард түмний цэцэглэн хөгжиж, улам бүр хүчирхэгжиж байгаагийн бас нэг бэлэг тэмдэг юм. Оросын талын нарийн нямбай зохион байгуулалтаар энэ удаагийн өвлийн олимпийн наадам гайхамшигтай сайхан болж, Олимпизмын үйлсийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэж онцлон тэмдэглэсэн юм.
Шинэ онд хамтын ажиллагаагаа өндөр төвшинд хөгжүүлэхээр хүсэн хүлээж байгаагаа хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй илэрхийллээ. Ши Жиньпин хэлэхдээ, хоёр орон стратегийн чанартай том төслүүдийг хамтран урагштай хэрэгжүүлж, Оросын талаас Хятадад нефть, байгалийн хий хангах хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг төслийг товлосон ёсоор хэрэгжүүлж, цөмийн болон цахилгаан эрчим хүч, уул уурхайн зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөнө. Оросын талаас Торгоны замын эдийн засгийн бүс болон далай дээрх торгоны замын бүтээн байгуулалтад оролцож, үүнийг хоёр орны стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэх боломж болгохыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Владимир Путин хэлэхдээ, 2014 онд дарга Ши Жиньпинтэй нягт харилцаагаа үргэлжлүүлж, нефть байгалийн хийг нээн хөгжүүлэх, цөмийн эрчим хүч, сансар судлал, шуудан холбоо, нийгэм соёлын салбарын хамтын ажиллагаагаа хамтран хөгжүүлж, томоохон төслүүдийн хамтын ажиллагаагаа дорвитой ахиулахыг хүсэж байна. Европын нацистуудын ЗХУ зэрэг Европын орнуудыг түрэмгийлсэн болон Японы милитаристуудын Хятад зэрэг Азийн орнуудын ард түмнийг гаслангийн далайд унагасан ноцтой ял нүглийг мартаж болохгүй. Оросын тал Хятадын талтай хамтарч дэлхийн фашизмын эсрэг дайн болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулахад бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |