• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бээжиндээ буцан ирлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-08 15:50:12

      Хятад улсын дарга Ши Жиньпин урилгаар 7-ны өдөр өвлийн олимпын 22-р наадмын нээлтийн ёслолд оролцсоны дараа, орон нутгийн цагаар 8-ны үдээс өмнө ОХУ-ын Сочи хотоос мордон Бээжиндээ буцан иржээ.

      Энэ нь Хятадын удирдагч анх удаагаа хилийн чанадад болж буй биеийн тамир спортын томоохон наадмын ёслолд оролцож байгаа бөгөөд хоёр жил дараалан Оросыг айлчлалынхаа тэргүүн орноор сонгосон байна.

      6-нд Сочи хотод хүрсний дараа Ши Жиньпин Оросын ерөнхийлөгч В. Путинтэй уулзсан бөгөөд Путинтэй хамтаар Сирийн химийн зэвсгийн тэнгисийн тээвэрлэлтийн ажилд оролцож байгаа Хятад Оросын нэгдсэн цэргийн хөлөг онгоцны дарга нартай телевизээр ярьж, бүх офицер дайчдад баярын өдрийн мэнд болон сайн сайхны өрөөл дэвшүүлжээ.

      7-ны үдээс өмнө, дарга Ши Жиньпин Сочигийн олимпын наадамд оролцож байгаа Хятадын биеэн тамирын тамирчдын төлөөлөгчдийг эргэн үзээд, эх орон ард түмний нэрийн өмнөөс тэдэнд мэнд хүргээд, сайн амжилт гаргаж, улс орондоо өнгө гэрэл авчран, Хятадын мөрөөдийг биелүүлэх агуу их үйлст нэмэр хандиваа үзүүлэхийг хүсжээ.

  Сочи хотод байх хугацаандаа Ши Жиньпин урилгаар олон улсын олимпын хорооны дарга Бачийн хүлээн авалтад оролцож, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Чехийн ерөнхийлөгч Милос Земан, Грекийн ерөнхийлөгч Каролос Паполиас, Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай тус тус уулзсан бөгөөд Оросын телевизэд тусгай ярилцлага өгсөн байна.

      Шин Жиньпингийн энэ удаагийн айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрч, Хятадын засгийн газрын олимпын наадмыг чухалд үзэн дэмжиж буйг харуулсан төдийгүй Хятад Оросын харилцааны өндөр төвшинг харууллаа гэж олон нийт үзэж байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе