• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Афганистаны төрийн тэргүүн нар уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-02-08 09:52:34

    Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 7-ны өдөр ОХУ-ын Сочид Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзжээ.

    Уулзалтын үеэр Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс Афганистан хоорондын харилцаагаа маш чухалд үзэж, дээд зиндааны харилцаагаа нягтруулан, найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхийг хүсэж байна. Хятад улс мөн Афганистаны энхийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлсээр байх болно. Терроризм, хагалан бутаргагч, хэт даврагч зэрэг гурван хүчний эсрэг ажиллах болон үндсэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятал улс бэлэн байна гэжээ.

     Ши Жиньпин бас хэлэхдээ, Афганистан улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах тэмцлийг Хятад улс буцалтгүй дэмжиж, Афганистанчуудаар удирдуулж, Афганистанчуудад эрхэмлэгдсэн эвслийн ахицыг дэмжсээр байх болно гэжээ.

    Карзай Афганистаны өнөөгийн байдлыг танилцуулж, Афганистаны засгийн газар дотоодын эв нэгдэл болон сэргэн босголтоо үргэлжлүүлж, улс орны амгалан тайван тогтвортой байдлыг ахиулж, эргэн тойрны улс орон хоорондын найрсаг харилцааг эрчимжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад хүчин чармайлт гаргах болно гэдгээ илэрхийлжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе