![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оросын өмнөд нутгийн Сочид тус орны ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан ба 7-ны өдөр 2014 оны Сочийн өвлийн олимпын наадмын нээлтэд оролцсон зэрэг нь Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихэд татжээ.
Дарга Ши Жиньпиний айлчлал эхлэнгүүт Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орсон юм. 6-ны өдөр тэрээр В. Путинтэй хэлэлцээ хийсэн тэр даруй Оросын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн газар хоёр орны удирдагчдын хэлэлцээний агуулгыг нийтэлсэн байна. Түүнчлэн Оросын хэвлэлийнхэн В. Путин Ши Жиньпинд "сар шинийн мэндчилгээ" дэвшүүлснээс иш татан, Ши Жиньпин сар шинийн баярын үеэр ОХУ-д айлчилсан нь "сайн найзаа эргэн үзэж байна" хэмээн тэмдэглэжээ. Мөн хоёр орны удирдагчдын хэлэлцээний агуулгад анхаарал хандуулж, эрчим хүч, эдийн засаг, хоёр талт хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын халуун цэгийн асуудлаар цаг алдалгүй мэдээлжээ.
"Россия сонин" 7-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн газрын нийтэлсэн мэдээнээс иш татан тэмдэглэхдээ, хэлэлцээний явцад "Хятад, Оросын улс төрийн хэлхээ холбоог идэвхтэй ахиулж, 2014 онд төрийн тэргүүн нарын 5 дахь удаагийн яриа уулзалтыг зохиохоор төлөвлөж байна" гэж В. Путиний хэлснийг маш хүсэн хүлээж байна гэжээ.\Д.Х\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |