|
|
||
БНХАУ-аас Европын холбоонд суух төлөөлөгчдийн тэргүүн Ян Янь-И 2-р сарын 6-нд Европын холбооны зөвлөлийн дарга Жосе Мануел Дурао Барросод итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Ян Янь-И юуны өмнө Жосе Мануел Дурао Барросод дарга Ши Жиньпин болон ерөнхий сайд Ли Кэчяны дотнын мэндчилгээг дамжууллаа. Тэрээр хэлэхдээ, Европын холбоотой хамтаар чармайж, ойрын хугацааны өндөр дээд зиндааны хэлхээ холбооны боломжийг алдалгүй ашиглан, "Хятад-Европын хамтын ажиллагааны 2020 оны стратегийн төлөвлөгөө"-ний хэрэгжилт болон хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг идэвхтэй ахиулж, хоёр тал хоорондын стратегийн тал бүрийн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Жосе Мануел Дурао Барросо элчин сайд Ян Янь-И-гийг баярлан угтаж байгаагаа илэрхийлээд, ХКН-ын 18 дахь сонгуулийн 3-р бүгд хурлаар тогтсон өөрчлөлт нээлтийг бүх талаар ахиулах шийдвэр нь даян дэлхийд ач тусаа хүртээн, Европ-Хятадын харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэлээ. Хятад улстай хамтаар ойрын хугацааны өндөр дээд зиндааны хэлхээ холбооны бэлтгэл ажлыг сайтар хийж, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр болон "Хятад-Европын хамтын ажиллагааны 2020 оны стратегийн төлөвлөгөө"-г ахиулахаар гол тал болгон, хоёр талын харилцааг нэн өндөр төвшинд гаргахад Европын тал бэлэн байна гэжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |