|
|
||
Гол бамбарыг асааж, Сочийн өвлийн олимп эхэллээ. Ши Жиньпин Сочид байсан хугацаандаа Оросын телевизид ярилцлага өгч, энэ аяллынхаа сэтгэгдлийг ярьсан бөгөөд Хятадын дараагийн шатны өөрчлөлт, хөгжлийн хэтийн төлөвийг танилцуулсан төдийгүй өөрөө биеийн тамир спорт сонирхдог зэргийн олон асуудлыг хөндөж ярьжээ.
7-ны орой Ши Жиньпин өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон юм. Шинэ он гарснаас хойш Хятад Орос хоёр орны өндөр төвшний онцгой нягт харилцааны ул мөр тодорхой харагдаж байна. Ши Жиньпин ярилцлага өгөх үед хэлэхдээ, хоёр орны харилцааны хөгжилд миний бие маш сэтгэл хангалуун байна. Өнөө хоёр орны харилцааны хөгжлийн үндэс суурь бат бэх, бие биеийн итгэлцэл өндөр байгаа төдийгүй бүс нутгийн болон олон улсын нөлөө ч хамгийн сайн үедээ байна. Ерөнхийлөгч Путин бид хоёр хоёр талын энэ сайхан харилцааг маш их нандигнан үзэж, үргэлжлүүлэхээр чармайж байгаа юм. Сочинй өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон маань ч эрхэм гүрний ажил үйлсийг дэмжих гэсэн юм. Энэ маань хоёр орны энэ жилийн харилцааны сайхан гараа боллоо гэжээ.
Ши Жиньпин Хятадын өөрчлөлт шинэчлэлт болон хөгжлийн хэтийн төлөвийн талаарх сэтгүүлчийн асуултад хариулах үед хэлэхдээ, Хятад улс 30 гаруй жил өөрчлөлт шинэчлэлт хийгээд өнөө маш гүнзгийрсэн цаг үедээ ороод байгаа юм гэжээ.
Хятад улсын даргын ажлыг бүтэн жил хийж байгаа тухай асуултад хариулах үед тэрээр хэлэхдээ, ард түмэн маань намайг төр гүрнийг удирдах том ажилд томилсон болохоор би ард түмнийгээ хамгийн их хүндэтгэн дээдэлдэг. Хятад орон нутаг дэвсгэр өргөн уудам, эд агуурсан элбэг баялаг хэдий ч хүн ам олон, эдийн засаг нийгмийн хөгжлийн төвшин өндөр биш учраас асуудлыг шийдвэрлэхдээ заавал олон талыг бодолцох шаардлагатай юм гэжээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |