
Бээжингийн цагаар 2-р сарын 10-нд 2014 Сочигийн Өвлийн Олимпын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1500 метр зайны шийдвэрт тэмцээнд явагдаж, Хятадын тамирчин Хань Тянь-юй шувтаргын мөчид Чарлес Хамелинд хожигдож, 2 минут 15 секунд 055-ын бүтэмжээр мөнгөн медаль хүртлээ. Энэ бол Хятадын тамирчин Сочигийн өвлийн олимпын наадмаас авсан анхны медаль юм. Канадын тамирчин Чарлес Хамелин 2 минут 14 секунд 985 бүтэмжээр алтан медаль авч, Оросын тамирчин Виктор Ан 2 минут 15 секунд 062 бүтэмжээр хүрэл медалийн байранд тодорлоо. Хятадын тамирчин Чэнь Дэчуань 2 минут 15 секунд 626 бүтэмжээр тавдугаарт орсон байна.\У\
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21