• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн экологийн нөхөн олговор 10 тэрбум юаниас давжээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-02-10 16:12:13

    Төвдийн өөртөө засах районы албаны мэдээнд тэмдэглэснээр, сүүлийн 10 гаруй жилд Төвдийн нутаг бэлчээр, ой шугуй, экологийн гол бүс болон намгархаг газрыг хамгаалахад зориулалтаар 10 тэрбум 915 сая юаний нөхөн олговрыг зарцуулсан байна.

    Төвдийн өөртөө засах районы байгаль орчныг хамгаалах танхимын танилцуулснаар, 2004 оноос хойш Хятадын төв засгийн газраас жил бүр Төвдэд 763 сая юаний нөхөн олговрыг олгож, 65 шянь, 10 сая га талбайг ойн бүст хамруулав. 2011 онд нутаг билчээрийн экологийн орчныг хамгаалах урамшуулах механизмыг Төвдийн нйит районд тал бүрээр хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар жилийн санхүүжилт 2 тэрбум гаруй юаньд хүрчээ.

    Эврестийн байгалийн дархан цаазат бүсийн удирдах зөвлөлөөс танилцуулснаар, экологийн нөхөн олговрын механизмыг уг бүсэд хэрэгжүүлснээс хойш, ан амьтад мал унаа болон үр тариаг сүйтгэхээс иргэд сэтгэл түгшихээ больж, зэрлэг араатныг агнаж байсан явдал бараг оргүй арилж, янгир ямаа, цагаан ирвэс, чонын тоо толгой илэрхий нэмэгджээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе