• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын баяраар Хятадынхны дотоод гадаадад жуулчилсан тоо ихээр нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-10 16:47:11

    Сүүлийн жилүүдэд сар шинийн баяраар хүмүүс аялж зугаалахыг илүүд үздэг болжээ. Энэ оны сар шинийн баярын үеэр Хятад улс даяар давхардсан тоогоор 231 сая дотоодын жуулчин хүлээн авчээ, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 14.0% нэмэгдсэн дүн юм. Хил гарч гадаадад жуулчилж буй байдлаас үзэхэд, аяллын багт хамрагдан жуулчилсан хүний тоо 4 сая 725 мянгад хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 18% нэмэгдэв. Гадаадын жуулчлалын газрууд Хятадын аялал жуулчлалын зах зээлд ихээхэн найдвар тавьж, виз олголтын тал дээр ч Хятадын жуулчдад хялбар дөхөм үйлчилгээ үзүүлж байна.

    Хятад улс нь жуулчлалын нөөц ихтэй орон юм. Дулаан бүсийн Хайнань арал байхад цас мөсөнд хучигдсан зүүн хойдын гурван мужтай. Өмнөд, умардын энэ хоёр нутаг нь сар шинийн баярын хугацаанд хүмүүсийн сонирхлыг хамгийн их татжээ. Хятадын аялал жуулчлал судлалын хүрээлэнгийн дарга Дай Бин танилцуулж хэлэхдээ, "2014 оны хаврын баярын хугацаанд, хахир хүйтнээс зугтан Хятадын өмнөд хэсгийн Хай Нань, Гуандун зэрэг дулаан бүсийн муж оронд аялах болон Хармөрөн, Гирэн, Ляонин зэрэг Хятадын зүүн хойд бүсийн цас мөс ихтэй муж оронд аялах гэсэн хоёр төрлийн жуулчлалын эрэлт хамгийн их байсан юм. Хай Нань мужийн 18 үзэмжит район давхардсан тоогоор нийтдээ 1 сая 180 мянган жуулчин хүлээн авч, өнгөрсний мөн үеийнхээс 37.5% нэмэгджээ. Хүмүүсийн зорьж очдог гол гол газрын аялал жуулчлалын зах зээл цөм өсөлттэй байлаа" гэжээ.

    Цагаан сарын баяраар голцуу Хятадын уламжлалт соёлын зүйлийг дэлгэн харуулдаг юм, Хятадын олон газраар сүм хийдийн баярын цуглаан, цэцгийн үзэсгэлэн зэрэг уламжлал ба орчин үеийг хослуулсан аялал жуулчлалын соёлын ажиллагааг зохион байгуудаг, Бээжин хотын уламжлалт сүм хийдийн баярын цуглаануудад маш олон жуулчин очдог бөгөөд түүний дотор хэмжээгээр хамгийн томд тооцогдох Ди Таний цуглаанд давхардсан тоогоор нийтдээ 1 сая 140 мянган хүн хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь өнгөрсний мөн үеийнхээс 11.4% нэмэгджээ.

    Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн шинжилгээний дагуу 2014 онд Хятадын гадаадад жуулчилсан жуулчдын тоо анх удаагаа дотооддоо жуулчилсан жуулчдын тоо хэмжээнээс давжээ. Үндэсний аялал жуулчлалын газрын сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, хаврын баярын хугацаанд хилийн чанадад жуулчилсан аяллын групп давхардсан тоогоор 4 сая 725 мянган хүн бүртгэгдсэн нь өнгөрсний мөн үеийнхээс 18.1% нэмэгджээ.

    Энэ сар шинийн үеэр гэр бүлээрээ гадаадад жуулчлах явдал нэлээд ихэссэн байна. Мөн 35-45 насны хүмүүсийн гадаадад жуулчилсан хэмжээ хамгийн өндөр байна. Арал хойг нь жуулчдын хамгийн очих дуртай газар байдаг. Фужи арал, Бали арал, Чэжү арал, Борасай арал зэрэг арлуудад жуулчид их очжээ. Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн дарга Дай Бин хэлэхдээ,
Морин жилийн сар шинийн баяраар гадаадад жуулчилсан хүмүүсийн тоо маш их нэмэгдсэн. Хүмүүс голдуу гэр бүлээрээ жуулчилж, цагаан сараа гадаадад тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ аялж зугаалахыг эрмэлздэг болсон нь харагдаж байна. Хэрэглээний зах зээлд хувиралт гарсныг бид ажиглалаа. Зүүн нутгийн хүмүүс Япон, БНСУ-д, бусад газрын хүмүүс Сингапур, Малайз, Таиландад их зорчих болжээ.

    Гадаадын аялал жуулчлалын байгууллагууд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа Хятадын аялал жуулчлалын зах зээлийг сонирхох болсон. Энэ хаврын баяраар Канадад зорчих виз олголтын ажил маш их хялбарчлагдаж, үнэ нь ч буурсан байна. Түүнчлэн нэг удаа виз гаргуулахад 10 жилийн дотор олон удаа зорчиж болох зэрэг хялбар дөхөм нөхцөл бий болжээ.

    Канадаас гадна дэлхийн бусад олон орон мөн Хятадын жуулчдад үүд хаалгаа илүү өргөн нээж, айлчлан очихыг урих болсон. Саяхан Хятадын Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамнаас Хятадын иргэд визгүй зорчиж болох улс орны тоо 45 болж нэмэгдсэнийг зарласан юм. Үүнд Таиланд, Иран зэрэг орнууд шинээр нэмэгджээ.

    Гаити, Өмнөд Солонгосын Чэжү арал зэрэг 6 орон, бүс нутаг нь Хятадын жуулчдад зориулан визгүй зорчих бодлого явуулж байгаа бол Малдив, Вьетнам зэрэг 35 орон, бүс нутаг нь Хятадын жуулчдад хил нэвтэрсний дараа виз олгох хөнгөлттэй бодлого хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе