|
|
||
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх 11-нд Шинэ Дели хотноо Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх Хятадын тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечитэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Манмохан Сингх хэлэхдээ, хоёр орны удирдагчдын олон жилийн хүчин зүтгэлээр Энэтхэг, Хятадын харилцаа маш эрчимтэй хөгжиж байгаад Энэтхэгийн тал сэтгэл ханамжтай байна. Энэтхэг, Хятад хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид ахиулах хэрэгтэй, Мьянмар, Хятад, Энэтхэгийн эдийн засгийн бүс болон "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн бүтээн байгуулалтад Энэтхэг идэвхтэй оролцоно гэж илэрхийлжээ. Тэрээр хэлэсэн үгэндээ, Энэтхэг, Хятадын хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн 17-р яриа уулзалтын ач холбогдлыг сайшааж, хоёр тал хэлэлцээний дагуу хоёр орны хилийн асуудлыг зохицуулах арга замыг хамтдаа хайж, хоёр орны харилцааны тогтвортой хөгжилд хувь нэмрээ үзүүлэх ёстой гэж онцолжээ.
Ян Жечи хэлэхдээ, энэ он бол Хятад, Энэтхэгийн харилцааны хувьд хөгжлийн түүхэн шинэ боломж бий болж байгаа чухал жил юм. Энэтхэгийн талтай стратегийн итгэлцлээ үргэлжлүүлэн бэхжүүлж, "Хятад Энэтхэгийн найрсаг харилцааны жил"-ийн дагуу төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад Хятадын тал бэлэн байна. Энх тайвнаар зэргэцэн орших 5 зарчмыг залгамжилж хөгжүүлэх нь асар чухал ач холбогдолтой юм, Хятад Энэтхэгийн хилийн асуудлаарх хэлэлцээ зохих ахицад хүрсэн, талууд хамтдаа хилийн асуудлаа зохицуулах төв шударга, зүй ёсны, хоёр талаараа хүлээж авч чадах арга замыг тасралтгүй эрэлхийлж, хилийн бүс нутгийн энх тайван, амар тайван байдлыг хамтдаа сахин хамгаалах ёстой гэжээ./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |