• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Унгарын ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-13 18:43:38

    Хятад улсын дарга Ши Жиньпин 13-ны өдөр Бээжинд айлчлахаар ирсэн Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзах үед хэлэхдээ, Европ интеграцлахыг Хятад улс дэмжиж, Европ хоорондын харилцааг маш чухалчилж байдаг. Хятад Европын харилцаа болон Хятад зүүн Европын орнуудын харилцааг хөгжүүлэхэд Унгар үргэлжлэн идэвхтэй дамжин оролцохыг хүсэж байна гэжээ.

    Хятад улс Унгартай хамтран харилцан ойлголцон дэмжиж, хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна гэж Ши Жиньпин хэллээ.

    Виктор Орбан хэлэхдээ, Хятад улсын ололт амжилтыг Унгар сайшааж байна гэсэн бөгөөд Европын эдийн засаг нийгмийн байдал болон Европын холбооны интеграцлын ахицыг танилцуулжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе