• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзав

CRI       (GMT+08:00) 2014-02-14 21:32:50

      Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян 14-ний өдөр Жүн Наньхайд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзав.

      Ли Кэчян хэлэхдээ, өнгөрсөн жил Хятад, Америкийн харилцаа идэвхтэй ахицад хүрлээ. Дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Б. Обаматай хоёр ч удаа амжилттай уулзалт хийж, хоёр талын худалдааны хэмжээ 500 тэрбум ам.доллароос давсан юм. Хятад, Америк хоёр орон хөгжиж буй хамгийн том орон болон хөгжингүй хамгийн том орны хувьд, хоёр тал стратегийн зөвшилцөл ба хамтын ажиллагаагаа хадгалах нь Хятад, Америк хоорондын том гүрний шинэлэг харилцаа цогцлон байгуулах үйл явцыг урагшлуулахад ашигтай, түүнчлэн бүс нутгийн болон дэлхийн энх тайван, хөгжил ба бадрал дэвшлийг ахиулахад ашигтай юм. Хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан эрх тэгшээр хандаж, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол, гол чухал анхаарал хандуулж буй талыг дэмжиж, хоёр орны харилцааг нэн ажил хэрэгч, нээлттэй байр сууриар хөгжүүлж, харилцан ашигтай, хамтаар ялалт хүрэхийг биелүүлэх ёстой юм гэв.

      Жон Керри хэлэхдээ, Америк, Хятад бүтээлч яриа хэлцэл болон хамтын ажиллагаа өрнүүлэх нь машид чухал юм. Америкийн тал Хятадын талтай хамтаар эдийн засаг, худалдаа зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр талын хөрөнгө оруулалтын тухай гэрээ хэлэлцээрийг урагшлуулж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн чанартай асуудлаарх зөвшилцлөө эрчимжүүлж, Америк, Хятадын том гүрнүүдийн шинэлэг харилцааг урагшлуулан, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

      Хоёр тал түүнчлэн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе