• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Жон Керритэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-14 17:00:40

          2-р сарын 14-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг хүлээн авч уулзлаа.

          Жон Керри дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн ерөнхийлөгч Барак Обамагийн сар шинийн мэндчилгээр уламжлаад, Ши Жиньпинтай дахинтаа уулзаж шинэ онд улам нягт харилцаатай байхыг Обама хүсэж байна гэж илэрхийлжээ.

          Ши Жиньпин ерөнхийлөгч Обамад мэндчилгээ уламжлахыг Жон Керрид хүсээд хэлэхдээ, Хятад улс Америктай шинэ хэлбэрийн том орны харилцааг байгуулахад хүч тавин ажиллана, Америктай яриа хэлэлцээг эрчимжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоорондын зөрчлөө сайтар зохицуулж, хоёр орны харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэжээ. Ши Жиньпин мөн онцлон хэлэхдээ, Хятад Америк хоёр тал дээд зиндааны солилцоо стратегийн солилцоогоо улам батжуулж, Хятад Америкийн стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээ, хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний зөвшилцөл, худалдааны хамтарсан комисс зэрэг тогтолцооны яриа хэлэлцээг хамтаар хамгаалан хөгжүүлж, эдийн засаг, орон нутаг, хүмүүнлэг, цэргийн ажиллагаа, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагагаа хөгжүүлж, олон улс бүс нутгийн том том асуудлаарх яриа хэлэлцээ, зохицуулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Хятад улс экологийн боловсон байгуулалтыг дээд хэмжээнд чухалчлан үздэг. Хятад Америк хэдийгээр хөгжлийн адил бус үе шатанд байгаа боловс хүлэмжийн хий багатай ногоон орчин, эрчим хүчийг хэмнэх зэрэг талд ашиг сонирхлын талд нийцсэн тал байгаа бөгөөд өөр өөрсдийн давуу талтай. Хоёр талын хамтын ажиллагаа улам асар амжилт олохыг хүсэж байна гэжээ.

          Америк Хятад хоёр тал дипломат харилцаа тогтоосон 35 жилийн ойгоо тэмдэглэж байна. Америк Хятадын шинэ хэлбэрийн том орны харилцаа байгуулахыг Америк дээд хэмжээнд чухалчилж байна. Дэлхийн эдийн засгийн хоёр том цогц болсны хувьд, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, зөрчил маргаанаа зохицуулан, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятадтай солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үйл явцыг ахиулахаар хамтаар чармайхад Америк бэлэн байна гэж Жон Керри илэрхийлжээ.

          Хоёр тал Солонгос хойгийн асуудлаар санал бодлоо солилцож, Ши Жиньпин Хятадын талын байр суурыг илэрхийлжээ./Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе