• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И өмнөд тэнгисийн асуудлаарх хятадын үзэл баримтлалыг тодорхойлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-02-15 15:30:36

    Хятадын гадаад хэргйин сайд Ван И 14-ний өдөр айлчилж ирсэн Америкийн төрийн нарийн бичгийн дарга Керритэй уулзах үе, өмнөд тэнгисийн өнөөгийн байдалд холбогдуулан хятадын талын үзэл баримтлал, байр суурийг тодорхойлон өгүүлсэн байна.

    Тэрээр хэлэхдээ, юуны өмнө өмнөд тэнгисийн өнөөгийн байдал тогтвортой байгаа бөгөөд, АСЕАН-ны орнуудтай хамтаар тус бүс нутгйин энх тайвныг хамгаалах чадал итгэл хятад улсад байгаа. Хоёрт, өмнөд тэнгисийн чөлөөт аюулгүй аялал өнгөрсөн одоо ирээдүйд ямарч асуудалгүй, олон орон өмнөд тэнгисээр чөлөөтэй аялах хууль ёсны эрхтэй. Гуравт, хятад болон АСЕАН-ны орнууд өмнөд тэнгисийн олон талт үйл ажиллагааны тунхагийг тал бүрээр үр ашигтай хэрэгжүүлж байгаа, тэнгисийн ажил хэргч хамтын ажиллагааг эрчимжүүлж,үүний үндсэн дээр, өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрмийн тухай хэлэлцээг урагш ахиулах ажлыг урагштай хйиж байна. Эцэст нь өмнөд тэнгисийн арлууд болон түүний ойл хавийн тэнгсийн харьяа хилд хятад улс бүрэн эрхтэй гэдэг нь түүхийн болон хуулийн үндэслэлтэй юм. Хятад улс холбогдох улс оронтой шууд зөвшил хэлцэл хийж, энхйин аргаал маргаантай асуудлыг зохицуулахыг байнга зорьсоор ирсэн гэжээ.

    Сүүлийн үе зарим хүн үнэн хэрэгтэй нийцэхгүй үг яриа тарааж, өмнөд тэнгийсийн маргааныг хурцатгаж гааруулах гэж, тус бүс нутагт зориуд хурцадмал байдлыг бий болгож байгааг хятадын тал хүлээж авч чадахгүй багөөд эрс эсэргүүцэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе