![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
2-р сарын 15-ны өдөр, Сочигийн олимпын наадамд 7 алтан медалийн эзэн тодорчээ. Үүнд Хятадын тамирчин Жөү Ян эмэгтэйн Шорт-трекийн 1500 метрийн шигшээ тэмцээнд үзүүрлэж алтан медаль авснаар, Хятадын баг тамирчид энэ удаагийн өвлийн олимпын наадмын 3 дахь алтан медалийн эзэн болжээ.
Мөн өдөр Шорт-трекийн эрэгтэйн 1000 метрийн шувтаргын тэмцээн болж, ОХУ-ын тамирчин Аи Виктор алтан медаль авчээ.
15-ны өдөр болсон Шорт-трекийн эрэгтэйн 1500 метрийн шувтаргын тэмцээнд Польшийн тамирчин Вродка алтан медаль авч, энэ төрлийн тэмцээнээс Польшийн анхны алтан медаль авсан тамирчин боллоо.
Үүнээс гадна, 15-ны өдөр бол Оросын Челябинск мужид солир харвасан хэрэг үүссэн нэг жилийн ойн өдөр юм. Энэ өдөр алтан медаль авсан тамирчинд өөр солирын хийцтэй дурсгалын алтан медалийг олгоно, олон улсын олимпын хорооны хүсэлтээр, энэ дурсгалын медалийг дараа нь олгоно гэж Челябинск мужийн соёлын яамны албаны хүн мэдэгджээ. \Р\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |