• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн Испанийн парламентын орлогч даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-17 18:27:31

        Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн 17-ны өдөр Бээжинд Испанийн Парламентын орлогч дарга Лукастай уулзлаа.

         Юй Жэншэн хэлэхдээ, УТЗЗ-ийн Бүх Хятадын хороо нь Испанийн Парламенттай хамтын ажиллагааны нааштай харилцаа тогтоосон. Хоёр талаараа олон дэс давхаргын солилцоог улам эрчимжүүлж, улс төрд оролцон төрийн хэргийг авч хэлэлцэх талаар туршлага солилцохын зэрэгцээ, ойлголцлоо нэмэгдүүлж, нэн өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болж, хоёр орны харилцааны хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахыг хүсэж байна гэжээ.

         Лукас хэлэхдээ, харилцан бие биенийхээ ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа зүйлээр харилцан хүндэтгэсэн суурин дээр, хоёр талын олон салбарын солилцоо болон хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд Испанийн тал бэлэн байна гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе