• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Балбад 18 зорчигч тээж явсан нисэх онгоц осолдов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-17 16:08:39

    Балбын Иргэний агаарын тээвэр компаний албан төлөөлөгч 17-нд мэдэгдэл хийж, 16-нд осолдсон онгоцыг олсон бөгөөд онгоцонд зорчиж явсан хүмүүс бүгд эндэв гэжээ.



    Орон нутгийн цагаар 16-ны үдээс хойш Балбын Агаарын тээвэр компаний 18 зорчигч тээсэн нисэх онгоц хөөрөөд удалгүй удирдах хэсэгтэй холбоо тасарчээ. Тус онгоц осолдсон болохыг Балбын цэргийн албаныхан нотолсон юм. Балбын Агаарын тээвэр компани мөн өдөр ослын талаар мэдэгдэл хийхдээ, Балбын өмнөд хэсэгт осолдсон энэ нисэх онгоцонд Хятадын зоригч байгаагүй гэжээ.

    Тус онгоц нь жижиг оврын зорчигч тээврийн онгоц байсан юм. Онгоцонд 3 ажилтан, 15 зорчигч байсан ба Данийн нэг иргэн, бусад нь Балбын иргэд байжээ. Орон нутгийн цагаар 12 цаг 43 минутын үед тус онгоц Балбын аялал жуулчлалын нэрт хот Покхарад шатахуунаа сэлбээд Жумла руу ниссэн байна. Гэвч нислэгийн үеэр бороотой байснаас холбоо барих системд саатал гарч, улмаар онгоц нислэгийн чиглэлээ өмнөд говь хээрийн бүс нутаг руу өөрчилсөн байна. 13 цаг 13 минутын үед тус онгоц удирдах хэсэгтэй холбоо тасарчээ. Түүний дараа Балбын арми нисдэг тэргээр эрлийн ажиллагааг гүйцэтгэсэн хэдий ч онгоц нэгэнт осолдсоны дараа илрүүлжээ. \Навч орчуулав\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе