|
|
||
Сочийн өвлийн олимпийн 2-р сарын 17-д болсон эрэгтэй кёрлингийн тойргийн тэмцээнд Хятадын баг тамирчид Английн багийг 6:5-ийн оноогоор хожсоноор тойрог тэмцээний гуравдугаар байрыг эзэлж, хагас шигшээнд орох эрхтэй боллоо. Энэ нь Хятадын кёрлингийн эрэгтэй багийн олимпийн тэмцээнд гаргаж буй шинэ амжилт юм.
Тэмцээний дараа уг багийн дасгалжуулагч Лю Рүй сэтгүүлчид ярихдаа, шигшээ тэмцээнд шалгарч үлдэнэ гэдэг хүн бүхний хүсэл байсан хэдий ч Сочийн олимп эхлэхээс өмнө энэ талаар мөрөөдөхөөс ч зүрхшээж байсан гэж ярьжээ.
Энэ удаагийн өвлийн олимпт Хятадын эрэгтэй кёрлингийн баг тэмцээн эхэлмэгц 4 тоглолт ялж, тус багийн олимпийн амжилтаа шинэчилсэн бол үүнийгээ үргэлжлүүлээд тойргийн бүх тэмцээнд 7 хожиж, 2 хожигдсон чамгүй амжилт тогтоосон юм. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |