|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний өдөр Бээжинд Чун Моон-Жооны ахалсан БНСУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзах үед хэлэхдээ, Хятадын АТИХ болон БНСУ-ын Парламент найрсаг хэлхээ холбоотой байсаар юм. Энэ нь Хятад БНСУ-ын харилцаа тогтвортой эрүүл хөгжихөд орлуулж болошгүй чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны хууль тогтоох байгууллага хооронд засаглал явуулах, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах талаарх туршлагаа солилцож, хоёр орны харилцааны хөгжилд нэн их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Чун Моон-Жоон хэлэхдээ, хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайхан цаг үедээ байгаад бид маш баяртай байгаа бөгөөд нандигнаж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |