|
|
||
Хятад Монголын "адууны соёл"-ын уран бичлэг уран зургийн солилцооны арга хэмжээ 22-ны өдөр өндөрлөлөө. Уг арга хэмжээ 19-нд нээгдэж, хоёр орны урлагчид адуугаар гол сэдэв болгон соёлын солилцоо хийжээ.
2014 он бол Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, "Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсны 20 жилийн ой болж байгаа бөгөөд хоёр орны "найрсаг солилцооны он" болох юм. Монгол улсын засгийн газар 2013 оны 12-р сард 2014 оныг "Монгол Хятадын соёл урлагийн болон хүмүүнлэгийн солилцооны он" болгохоор шийджээ.
Уг арга хэмжээ гурав хоног үргэлжилж, уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн, симпозиум, дуудлага худалдаа зэргийг зохиосон юм. Үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн бүтээлүүдэд "адууны соёл"-оор гол сэдэв болгосон уран бичлэг, уран зураг, монгол үндэстний уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнийг хамарч байгаа бөгөөд хоёр орны арваад урлагчид газар дээр нь усан будаг, тосон будгийн зургийг зурсан байна. Эдгээр бүтээлүүдийг газар дээр нь дуудлага худалдаагаар худалдан, олсон мөнгөний 25%-ыг Эрээн хотод сурч байгаа амьдралын нөхцөл тааруухан Хятад Монголын оюутанд хандивлахаар төлөвлөж байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |