
Байгаль орчны яамны холбогдох албаны хүн 23-нд хэлэхдээ, Байгаль орчны яам орон нутгуудтай хамтарч идэвхтэй ажиллагаа өрнүүлж, яаралтай урьдчилсан төсөл хэрэгжүүлэн, хяналт байцаалтын 12 ажлын хэсгийг зохион байгуулан, Бээжин, Тяньжинь, Хэбэй болон түүний ойролцоох бүсэд томилов. Болд төмөр, нүүрс химийн аж үйлдвэр, цементийн зэрэг голлох салбаруудад хяналт хийх, үйлдвэрийн газруудад шалгалт явуулах, түүнчлэн орон нутгуудаас агаарын чанарын талаарх урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэг дохиог цаг даруйд нь нийтлэх, үйлдвэрлэлийг хязгаарлах, хаягдлыг багасгах зэрэг бохирдлоос сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг шаардаж байна гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11