![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Иракийн Ерөнхий сайд Нүри Камал Ал-Малики 23-нд Ерөнхий сайдын ордонд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзсан байна.
Малики хэлэхдээ, Ирак Хятад хоёр улс урт хугацааны турш найрсаг харилцаатай байж ирсэн, Хятадын тал Иракийн сэргээн босголтод дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрч, Хятад улс Иракийн худалдааны хамгийн том түнш болсон. Ирак Хятадтай хамтын ажиллагаагаа цаашид тэлэх хүсэлтэй байна, эдийн засаг, улс төр, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Мөн Хятадын компани аж ахуйн нэгжүүдийг Иракийн олон салбарт хөрөнгө оруулахыг урьж байна гэлээ.
Ван И хэлэхдээ, Хятад улс бол Иракийн үнэнч анд нөхөр, Иракийн улс төр, эдийн засгийн сэргээн босголт идэвхтэй үр дүнд хүрсэнд Хятадын тал сэтгэл хангалуун байна. Ирактай харилцаа хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг, Иракийн тусгаар тогтнол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, улс төрийн сэргээн босголтоо түргэтгэх ба үндэсний эвлэрэл зохицлыг биелүүлэх, терроризмд цохилт өгөхийг Хятадын тал тууштай дэмжинэ. Хятад Ирактай бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ард түмний уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлсний үндсэн дээр, улс төрийн итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, хоёр орны эдийн засгийн дээд хэмжээний харилцан нөхөх чадварыг дээшлүүлж, Хятад Иракийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ./Анар/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |