|
|
||
2014 он бол Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамгийн "эхний жил" юм. ХКН-ын 18 дахь сонгуулийн Гуравдугаар бүгд хурлаас эхлээд 2014 оны бүх Хятадын Хоёр чуулган хүртэл, Хятад улс "Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх төлөвлөгөө"-г хэрхэн хэрэгжүүлж эхлэх нь Хятад улсын ард иргэдийн төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан сэдэв болоод байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга, нөхөр Ши Жиньпингээр удирдуулсан ХКН-ын Төв хорооны удирдлагаар Хятадын эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи болон намын байгуулалт зэрэг салбар дахь өөрчлөлтийн бодлого шуурхай үйл ажиллагаатай, зөв чиглэлтэй, бодит хэрэгжилттэй, тусгал сайтай байна.
Хятадын улс төрийн чухал "флюгер " -ийн хувьд Хоёр чуулган нь Хятад улсын өөрчлөлт хөгжлийн шинэ байдлыг тодорхойлох чухал цонх бөгөөд иргэдийн дуу хоолойг сонсох, хүсэлд нь хариу өгөх чухал индэр юм. Сүүлийн үед нийгмийн хамгаалал, авилгатай тэмцэх, шударга засаглал байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, өрх амын бүртгэлийн системд өөрчлөлт хийх зэргийн халуун сэдвүүдэд хэвлэл мэдээллийхэн гол анхаарлаа хандуулж мэдээлэх болсон. Мөн энэ нь өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх асуудалд ард иргэд ихээхэн санаа тавьж байгааг харуулж байна.
Ард иргэдийн хүсэл найдварыг тээсэн Хоёр чуулган удахгүй нээгдэх гэж байна. 18 дахь сонгуулийн Гуравдугаар бүгд хурлын зориг санааны дагуух Хоёр чуулганы нийтлэг ойлголт, арга бодлого нь өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхэд шинэ эрч хүч сэлбэн, шинэ нөхцөл байдлыг буй болгож, Хятадын бүх үндэстний хамтын мөрөөдлийг биелүүлэх агуу их аяны гарааг итгэл дүүрэн хийнэ гэж Хятадын ард иргэд найдаж байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |