|
|
||
2013 оны Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооноос батлан гаргасан хууль тогтоомжуудыг эргэж харахад "Аялал жуулчлалын тухай хууль"-ийг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир энэ бол Хятад улсын аялал жуулчлалын тухай анхны багц хууль бөгөөд шинээр сонгогдсон Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороонооса баталсан анхны хууль юм. Энэхүү хууль батлагдан гарснаараа Хятадын аялал жуулчлалын зах зээл дээр урьд өмнө нь бий болоод байсан "жуулчдыг албадан худалдаа хийлгэх" эсвэл "үзвэр үйлчилгээний тасалбарыг өндөр үнээр худалдаалах" зэрэг ёс зүйгүй үйлдлүүдийг нэг мөр журамлаж өгсөн юм.
Үг 1 "Аялал жуулчлалын компаниуд жуулчдыг албадан худалдаа хийлгэх хандлага ажиглагддаг, гэвч жуулчид бидний хувьд мөнгөө тодорхой зүйлд л зарцуулах сонирхолтой байдаг. Улсаас аялал жуулчлалын салбарт хатуу хяналт тавих ёстой. Жуулчдад үзүүлэх үйлчилгээг дүрэмжүүлж чадвал аялал жуулчлал хөгжиж чадна. Бас үзвэр үйлчилгээний тасалбарын үнийг зохистой хэмжээнд өсгөж, жуулчдад илүү тав тухтай орчинг бий болгох хэрэгтэй" гэж нэгэн жуулчин манай сурвалжлагчид ярьж байна.
Ард иргэдийн уриалгад хандуулан хууль тогтоогчид хууль тогтоохдоо судалгаан дээр үндэслэж, нийгмийн бодит байдалд нийцүүлэн, иргэдийн санал бодлыг тусгах болсон юм. Аялал жуулчлалын хуулийг боловсруулахад гар бие оролцсон Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны Эдийн засгийн хуулийн хэлтсийн орлогч дарга Ян Хэчин нууц тандалт судалгаа болон эрэн сурвалжилсан ажлынхаа тухай ингэж ярьсан юм.
Үг 2 Аялал жуулчлалын хуулийг гурван удаа хянан хэлэлцэхээс өмнө манай хуулийн зөвлөлийн дарга Ли Шишигээр даргалуулсан ажлын хэсэг Жянши мужийн Жин Дэ Жэнь, Шан Рао зэрэг газруудад нууц хэлбэрийн тандалт судалгаа болон эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан юм. Ингэхдээ холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр жуулчлалын группийн ажилтантай жирийн жуулчны хувиар харилцаж байсан. Бид жуулчлах явцдаа байгаль түүхийн үзэсгэлэнт газрын үйлчилгээний ажилтнууд болон тухайн нутгийн иргэдтэй ярилцаж, аялал жуулчлалын зах зээлийн байдлыг дотоодоос нь нарийн ойлгосон. Бидний тандалт судалгаагаар маш олон асуудлын талаар үнэн бодитой мэдээлэл, иргэд жуулчдын санал бодлыг цуглуулж авсан нь чухал ололт байсан.
Тандалт судалгаа бол хууль тогтоох үйл явц дахь хамгийн чухал хэсэг. Алдаатай, эрсдэлтэй хуулийн тогтоол шийд гаргахаас зайлсхийхийн тулд шинжлэх ухаан дээр суурилсан тандалт судалгааг нарийн зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх болсон юм. Өнгөрсөн оны 10-р сард хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль болон цахим худалдааны холбогдох тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаасаа өмнө БХАТИХ-ын байнгын хорооны хуулийн зөвлөл Жянсү мужид тандалт судалгаа хийж, Таобао цахим худалдааны 5 дэлгүүрийн эзэд зэргээс бодит мэдээлэл авч, санал бодлыг нь сонссон юм.
2013 онд шинэ сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны боловсруулан засвар оруулсан хуулиас үзэхэд хуульд тогтоосон зүйлс нь тодорхой, бодитой бөгөөд үр ашгийг чухалчилсан нь онцлог болжээ. Тухайлбал, байгаль орчны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард иргэдийн мэдээлэл авах эрх, оролцох болон хяналт тавих эрхийг бодитой тодорхойлж, мэдээллийг ил тод болгох, олон нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргах дүрмийг нарийн тогтоожээ. Түүнчлэн байгаль орчны хууль зөрчигчдөд ноогдуулах торгуулийн хэмжээ бага, гэвч хууль сахиулах өртөг өндөр байдаг зэрэг асуудлыг зохицуулахын тулд өдрөөр торгох дүрмийг нэмэгдүүлж, хяналт удирдлагыг зөрчин, орчныг зориудаар бохирдуулах буюу хорт бодисыг санаатайгаар тархаах зэрэгт саатуулах хүртэлх захиргааны хатуу шийтгэл оногдуулахаар тусгажээ. Эдгээр бодитой тогтоол, арга бодлого нь шинэ сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны хууль тогтоох үзэл бодлын талаарх шинэ чиг баримжааг харуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Лян Ин хэлэхдээ,
Үг 4 БХАТИХ-ын байнгын хороо гоё нэртэй, хэрэгжилт муутай хууль батлахгүй байх хатуу чиг үүрэгтэй ажиллаж байгаа. Иймээс хууль тогтоохоос өмнө асуудлыг бодитой тогтоож, хуулийн агуулгыг маш тодорхой болгохыг шаардаж байгаа. Анхнаас нь чамбай хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, засвар хийх явдлыг олон гаргуулахгүй байх ёстой. БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян энэ талаар жишээ татаж хэлэхдээ, хэрэв бетон ачсан ачааны машин замын хөдөлгөөнд оролцохдоо тоос шороо дэгдээж, шавар шалчиг унагааж явдаг байлаа гэж бодоход Засаг захиргаанаас баталсан хэдэн арван хууль, дүрэм, тогтоол ганц ачааны машины асуудлыг л зохицуулж чадахгүй байгаа бол энэ хууль хэрэгжилт муутай муу хууль болсон гэсэн үг. Тиймээс хуулийн агуулгыг нарийн тодорхой болгож, хуулийг хэрэгжүүлэх бодит хөрсийг бий болгох хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |