|
|
||
12-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 7-р хурал 25-ны өдөр Бээжингийн ардын их хурлын ордонд нээгдэж, Жан Дэжян даргалсан байна.
Тус удаагийн хурлын чухал үүрэгт ажил бол даруй удахгүй хуралдах гэж байгаа 12-р сонгуулийн БХАТИХ-ын 2-р бүгд хуралд бэлтгэх явдал болно. Үүний тулд, мөн өдрийн хурлаар БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн эх бичиг болон 12-р сонгуулийн БХАТИХ-ын 2-р бүгд хурлын хөтөлбөрийн төсөл зэргийг хянан хэлэлцжээ.
Хурлаар мөн Хятадын ард түмний Японы эсрэг дайнд ялалт байгуулсныг дурсган тэмдэглэх өдөр болон Наньжингийн их хядлагад нас барагсдад эмгэнэл илэрхийлэх өдрийг тогтоох тухай шийдвэрийн төслийг хянан хэлэлцжээ. Мөн Төрийн зөвлөлөөс дэвшүүлсэн аюулгүй үйлдвэрлэлийн хуульд өөрчлөлт оруулах төслийг авч хэлэлцсэн байна.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |