• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ялалтын өдрийг тогтоох нь чухал ач холбогдолтой

CRI       (GMT+08:00) 2014-02-26 16:39:56

      12 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 7-р хуралдаан 2-р сарын 25-ны үдээс хойш "Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ялалтыг дурсган тэмдэглэх өдрийг тогтоох тухай БХАТИХ-ын Байнгын хорооны шийдвэрийн төсөл"-ийг хянан хэлэлцэв. Энэ нь Хятад улс 9-р сарын 3-ыг Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ялалтыг дурсган тэмдэглэх өдрөөр албан ёсоор тогтоох болсныг харуулж байгаа юм.

      Шийдвэрийн төслийн талаар "Рэнь минь ри бао" сонин өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, ялалтын баяр нь бахархал омогшил болон сэрэмж болгоомжлолын өдөр юм. Урт удаан хугацааны турш Японы дотоодын хэсэг бүлэг хүчин дэлхийн 2-р дайнд ялагдсанаа хүлээн авахгүй, милитарист дайнаа зөвтгөхөөр оролдож, түрэмгийллийн ял нүглээ зориудаар үгүйсгэж, дайны дараах олон улсын дэглэмийг бусниулахаар оролдсоор ирсэн юм. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тушаалд орсноос хойш, Алс дорнод дахь олон улсын цэргийн шүүхийн таслалтыг сэжиглэж, Ясукуни сүмд мөргөл үйлдэж, энх тайвны үндсэн хуулийг засварлахаар хуйвалдаж, Дяо Юй Дао арлын Хятадын бүрэн эрхийг булаан авахаар оролдож байна. Дайны ял нүглээ туйлбартай гэмшихгүй, харин ч дотоодын барууны хүчнийг өөхшүүлж байгаа бөгөөд бүр өрөө түрүүлэн дахин давтан өдөөн хатгаж байна. Иймэрхүү Японы засгийн газар болон улс төрчид Азийн болон дэлхийн ард түмний итгэлийг олоход бэрхтэй юм гэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, түүхийг үгүйсгэж болохгүй, шударга ёсноос тэрсэлж болохгүй. Түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ялалтын өдөр тогтоох нь мөн ч Японы милитаризмыг сэргээхээр оролдож буй хүчинд биглүүлсэн төв чанга сэрэмжлүүлэг юм гэжээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе