|
|
||
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи-г ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авч уулзаад, нөхөрсөг яриа өрнүүлж, санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Олланд уулзалтын үеэр хэлэхдээ, Франц Хятад хоёр улс маш өргөн хамтын ашиг сонирхолтой, мөн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.
Ян Жечи хэлэхдээ, Хятад Франц хоёр орон дипломат харилцаа тогтоосноосоо хойш 50 жилийн турш харилцаагаа нааштай хөгжүүлж, Хятад болон Барууны орнуудын харилцааг хошуучилсаар ирсэн юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, дээд төвшний харилцааг цаашид эрчимжүүлэх, хоёр орны харилцааны ололт туршлагыг дүгнэж, бүх салбарын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааг системтэй төлөвлөн урагшлуулах, Хятад Францын харилцааны стратегийн болон олон улсын хэмжээний ач холбогдлыг дээшлүүлж, илүү өндөр төвшинд хүргэхийн тулд хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна гэж цохон тэмдэглэлээ.
Мөн өдөр Ян Жечи Францын Ерөнхийлөгчийн Гадаад хэргийн зөвлөх Жан-Польтой хамт Хятад Францын стратегийн шинэ төвшний яриа хэлэлцүүлэг өрнүүлж, мөн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиустай уулзжээ.\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |