|
|
||
12-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 7-р хурал 27-ны үдээс хойно санал оруулж, жил болгоны 9-р сарын 3-ыг Хятадын ард түмний Японы эсрэг дайнд ялалт байгуулсны тэмдэглэлт өдрөөр тогтоожээ.
Энэ удаад Хятад улс хууль тогтоох арга хэлбэрээр Хятадын ард түмний Японы эсрэг дайнд ялалт байгуулсны тэмдэглэлт өдрийг албан ёсоор тогтоож байгаа нь энэхүү дайнд халуун цус бүлээн амиа зориулсан эрэлхэг баатарчуудыг дурсан, Японы империализмын түрэмгийллийг эсэргүүцсэн хатуу бэрх тэмцлийг бат цээжлэхийн зэрэгцээ, Хятадын ард түмэн улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн болон дэлхийн энх тайвныг хамгаалах эрс чанга байр суурийг харуулан, эх оронч үзлээр цөм болгосон аугаа их үндэстний зориг санааг дэлгэрүүлэхийн төлөө юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |