• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Интернэт сүлжээний хүчирхэг гүрэн болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-02-28 09:41:18

      2-р сарын 27-нд ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Үндэсний интернэт сүлжээний аюулгүй байдал болон мэдээлэлжилтийн төвийн удирдах комиссын дарга Ши Жиньпин уг комиссын анхны хурлыг даргалан хуралдуулж, үг хэллээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, олон улсын болон дотоодын хөгжлийн шинэ нөхцөл байдалтай уялдуулж Хятад улсыг интернэт сүлжээний хүчирхэг орон болгон бүтээн байгуулна гэлээ.

      Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, интернэт сүлжээний аюулгүй байдал болон мэдээлэлжилтийн ажлыг төгс хэрэгжүүлэхийн тулд аюулгүй байдал болон хөгжлийн уялдаа холбоог нарийн зохистой байлгах хэрэгтэй, аюулгүй байдлаар хөгжлийг хангах, хөгжлөөр аюулгүй байдлыг ахиулах, аюулгүй тогтвортой нөхцлийг бий болгож, өндөр хурдтай хөгжилд хүрэх хэрэгтэй. Интернэт сүлжээн дэх олон нийтийн санаа бодлыг сайтар төлөвшүүлэх нь урт хугацааны үүрэг юм, интернэт сүлжээгээр дамжуулан ухуулан сурталчлах ажлыг шинэчлэн сайжруулж, интернэт сүлжээнд суурилсан мэдээллийн харилцааг ашиглан, зөв үзэл, зөв энергийг түгээн дэлгэрүүлж, социализмын гол үнэт зүйлийг бадруулан хөгжүүлж, интернэт сүлжээн дэх олон нийтийн санаа бодлыг зүй зохистой байлгаж, интернэт сүлжээний орон зайг цэвэршүүлэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе