|
|
||
Тэрбум 300 сая хүн амтай Хятад улсын хувьд хүн амын хүнсний асуудлыг сайтар зохицуулах нь тэргүүн чухал үүрэг байсаар ирсэн бөгөөд 2014 он бол Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхний жил юм. Өөрчлөлтийг нийгмийн тогтвортой үндэс сууринд түшиглэж хийх бөгөөд үр тарианы аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах нэн шаардлагатай байгаа юм. Тиймээс хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудал нь 3-р сарын эхээр болох Хятадын "хоёр чуулган"-ы хэлэлцүүлгийн халуун сэдэв байх болно.
Хятадын үр тарианы ургац ба тариачдын орлого байнга нэмэгдсээр ирсэн хэдий ч өөрчлөлт нээлттэй бодлогын эхний үетэй харьцуулбал Хятадын хот хөдөөгийн үйлдвэрлэлтийн арга хэлбэрт суурь өөрчлөлт гараагүй бөгөөд хот хөдөөгийн хөгжлийн ялгаа тасралтгүй ихсэх хандлага нь илэрхий буураагүй юм. Хятад улс хөдөө аж ахуйн асуудлыг чухалчилсаар ирсэн бөгөөд энэ асуудлыг ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс хөдөө аж ахуйтай холбогдсон асуудлыг 11 жил дараалан Төв засгийн газраас гаргадаг албан тоот бичгүүдийн хамгийн эхэнд тусгаж байгаа юм. Хятад улс улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хот хөдөөгийн зөрөөг алхам дараатай багасган, хөдөө аж ахуйн татвараас чөлөөлж, тариачдад төрөл бүрийн нөхөн олговрыг олгож, хөдөө нутгийн хоршсон эмнэлгийг байгуулан, Ардын их хурлын төлөөлөгчийг хот хөдөөд адилхан харьцаагаар сонгох гэх мэтээр тариачдад улам их боломж олгож, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлж байна. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |