• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын Ерөнхий сайдаас асуух зүйл байна уу?" интернет санал асуулга

CRI       (GMT+08:00) 2014-02-28 15:54:30

      Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян удахгүй эхлэх ээлжит "Хоёр чуулган" дээр Засгийн газрын ажлаа тайлагнах болно. Мөн хурлын дараа хэвлэлийн бага хурал зарлаж, Хятад улсын хөгжлийн бодлоготой холбоотой гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулна.

      Хятад улс эдийн засгийн бүтцээ амжилттай шинэчилж, дэлхийн хөгжилд гайхамшиг бүтээсээр байж чадах уу? Хүрээлэн буй орчин, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, боловсролын тэнцвэртэй байдал зэрэг иргэдийн амьдралтай шууд холбогдсон нийгмийн олон хүрээнд Хятадын засгийн газар ямар арга хэмжээ авах вэ? Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд Хятад улс олон улсын үйл хэрэгт ямар үүрэг гүйцэтгэх вэ? 2014 онд Хятад улсын талаарх ямар асуудлыг та илүүтэй сонирхож байна вэ?

      Хятадын Олон улсын Радиогийн "CRI online" сүлжээнээс "Хятадын Ерөнхий сайдаас асуух зүйл байна уу?" интернет санал асуулга явуулж эхэллээ. Эрхэм таныг идэвхтэй оролцохыг хүсье. ( myb@cri.com.cn )

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе