• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Английн Ерөнхий сайд Дэвид Камерон Ян Жечитэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-28 10:59:17

          Орон нутгийн цагаар 2-р сарын 27-нд, Английн Ерөнхий сайд Давид Камерон Лондонд айлчлалаар хүрэлцэн очсон Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечитэй уулзлаа.

          Дэвид Камерон хэлэхдээ, Англи Хятад хөгжлийн шинэ үед шатандаа байна. Хятадтай дээд төвшний солилцоогоо гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хэрэгжүүлж, иргэдийн харилцаа холбоог өргөтгөж, олон улс бүс нутгийн солилцоо, зохицуулалтыг эрчимжүүлж, хоёр орны харилцааг идэвхтэй үр дүнд хүргэн хөгжүүлэхэд Английн тал бэлэн байна. Англи эдийн засгийн чөлөөтэй нээлттэй бодлого хэрэгжүүлдэг, энэ нь Европ Хятадын харилцааны хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэлээ.

          2013 оны эцэст Английн Ерөнхий сайд Дэвид Камерон Хятадад айлчилж, хоёр орны удирдагч Хятад Английн харилцааг хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Энэ удаагийн айлчлалын үеэр Хятад Английн харилцаа, Хятад Европийн харилцаа зэрэг талуудын анхаарал хандуулж буй асуудлаар талууд санал бодлоо солилцох юм. Дээд төвшний харилцан айлчлал, бүх салбарын солилцооны тогтолцоог ашиглан Англитай хоёр орны харилцааны асуудлаар гүнзгий хэлэлцэж, алс хэтийн төлөвлөгөө боловсруулан, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, олон улсын ажил хэрэг дэлхийн асуудлаарх зохицуулалтаа эрчимжүүлж, Хятад Английн харилцааг шинэ шатанд хүргэхэд Хятадын тал бэлэн байна. Хятадын тал Европ болон Хятад Европын харилцааг дээд хэмжээнд чухалчилдаг, Европтой Хятад Европын харилцааг цаашид хөгжүүлэхийг хүсэж байна гэж Ян Жечи илэрхийлжээ./Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе