|
|
||
Хятадын ээлжит "хоёр чуулган" тун удахгүй нээгдэхийн өмнө Хятадын өмнөд бүс дэх Америкийн худалдааны тэнхим "Хятадын бизнес эрхлэлтийн орчны цагаан ном 2013"-ыг нийтлэв. Тус холбоо нь Хятад улсад 20 шахам жил үйл ажиллагаа өрнүүлж буй бөгөөд "Хятадын бизнес эрхлэлтийн орчны цагаан ном"-ыг 6 дахь жилдээ нийтэлж байгаа юм. Энэ оны цагаан номонд тэд салбар бүрийн том жижиг 351 компани, аж ахуйн нэгжид 3 сар гаруйн турш хийсэн судалгааны үр дүнгээ тусгажээ. Цагаан номд тэмдэглэснээр, судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 84% нь Хятадын өмнөд бүс нутгийн бизнес эрхлэлтийн орчны ерөнхий байдалд "сайн"-аас "онц сайн" хүртэлх үнэлгээ өгчээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн 60% нь, 2013-2015 онд Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж илэрхийлжээ.
Өнгөрсөн оны 11-р сард хуралдсан ХКН-ын 18 дахь сонгуулийн Гуравдугаар бүгд хурлаас өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх төлөвлөгөө баталж, хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн хязгаарлалтыг сулруулахаас гадна, хүүхэд болон өндөр настнуудын халамж, барилга архитектур, статистик аудит, худалдааны ложистик, цахим бизнес зэрэг үйлчилгээний салбаруудыг чөлөөлөх болсон юм. Мөн банк санхүү, боловсрол, соёл, эрүүл мэндийн зэрэг салбарыг дэс дараатай чөлөөлөх тухай тодорхой дурдсан юм.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |