• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд улирлын цагаан сарын баярт Банчин Эрдэнэ ерөөл дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-02 16:28:37

      3-р сарын 1-ний үдээс хойш, Төвд улирлын модон морь жилийн битүүнээр, УТЗЗ-ийн байнгын гишүүн, Хятадын буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга 11-р дүрийн Банчин Эндэнэ Цойжинжав Синьхуа агентлагаар дамжуулан Төвд улирлын сар шинийн мэнд дэвшүүлж, олноороо аз жаргалтай амьдарч буян хураахыг ерөөжээ.

      Өнөөдөр бол Төвдийн төвд улирлын модон морь жилийн шинийн нэгэн. Банчин Эрдэнэ Төвд улирлын сар шинийн баярыг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж, ард олныхоо нааштай үнэлгээг хүлээж байлаа.

  УТЗЗ-ийн байнгын гишүүн, Хятадын буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга Шүе Цэн хэлэхдээ, 11-р дүрийн Банчин Эрдэнэ Төвд улирлын сар шинээр сайн сайхны ерөөл хайрлаж байгаа нь Төвдийн ах дүү үндэстний уламжлалт хүсэл мөрөөдлийг төлөөлж байгаа төдийгүй, мөн эрхэм гэгээнтний өршөөл энэрлийг нь илэрхийлж байна гэжээ.

  Банчин Эрдэнийн сар шинийн сайн сайхны ерөөлийг хүлээсэн алс холын цаст өндөрлөгт амьдарч буй Төвд үндэстэн баярлан хөөрөлдөж, шинэ жилээ даатган, эрхэм гэгээнтэндээ эрүүл энх сайн сайхны ерөөл дэвшүүлж байлаа. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе