|
|
||
УТЗЗ-ийн Бүх Хятадын 12-р сонгуулийн хорооны 2-р бүгд хуралдааны хэвлэлийн төлөөлөгч Люй Синьхуа 2-нд Күнмин хотын 3-р сарын 1-ний хүчирхийллийн хэрэгт холбогдсон асуултад хариулж хэлэхдээ, террорист этгээд жирийн иргэдийг хядан алсан үйл хэргээс тэдний хүн төрөлхтний эсрэг, нийгэм нийтийн эсрэг хүчирхийлэл явуулсан мөн чанарыг бүрэн илчилж байна. Эдгээр хүмүүсийг хуулийн дагуу хатуу шийтгэж, ард түмний амь нас, эд бодисын аюулгүй байдлыг эрс хамгаалах хэрэгтэй гэжээ.
Бүх Хятадын УТЗЗ-ийн 12-р сонгуулийн хорооны 2-р бүгд хуралдааны хэвлэлийн бага хурал 2-ны үдээс хойно Ардын их хурлын ордонд болж, УТЗЗ-ийн гишүүд 3-р сарын 1-ний хэрэгт маш их анхаарал хандуулж буйг Люй Синьхуа онцоллоо.
Тэрээр хэлэхдээ, уг хэргийн дараа ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл дээд хэмжээнд анхаарал хандуулж, дарга Ши Жиньпин тэр даруйдаа чухал заавар гаргаж, хууль хэрэгжүүлэх байгууллагууд хэргийг тодруулан, террорист этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэх ажлыг шуурхай биелүүлэхийг шаардсан юм гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |