|
|
||
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы төлөөлөгч Фу Ин энэ сарын 4-нд " Сонгуулийн үйл ажиллагааг шудрага бусаар явуулах гэсэн аливаа үйлдэлтэй хатуу тэмцэж, шууд таслан зогсоох болно" гэж хэллээ.
Тэрээр, хэн хаана үйлдсэн гэдгээс үл хамааран, бусармаг зүйл илрэх л юм бол хатуу чанга шийтгэх болно. Авилга, хууль зөрчсөн үйлдлийг шийтгэхэд юу ч саад болох ёсгүй гэж мэдэгдлээ.
АТИХ бол үндэсний эрхт байгууллага. Ардын төлөөлөгч нь үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон халдашгүй бүрэн эрх,үүрэг хариуцлагыг давхар үүрч явдаг.Хэрэв хэн нэгэн хувийн ашиг сонирхолоо урдаа тавьж сонгуулийн саналыг мөнгөөр худалдаж авбал тэр хүн хэрхэн ард түмний төлөөлөл байж чадах билээ? Иймээс бид үндсэн хууль болон бусад хууль дүрмийг хэлбэрэлтгүй хамгаалж, сонгуулийн үйл ажиллагааг бусниулах гэсэн элдэв шудрага бус үйлдэлтэй хатуу тэмцэж таслан зогсоох болно гэлээ.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |