• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы бэлтгэл хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-04 15:05:04

           Энэ сарын 4-ний үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган Ардын Их Хурлын ордонд бэлтгэл хурлаа хийв. Хурлыг БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жян Дэжян даргаллаа. Тус хурлаар 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн дарга нарыг сонгож, энэ удаагийн чуулганы хөтөлбөрийг баталлаа.

            12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы бэлтгэл ажлыг өндөрлүүлсэн, чуулган 3-р сарын 5-нд эхэлнэ гэж Жян Дэжян мэдэгдлээ.

            12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган засгийн газрын ажлын тайланг сонсож хянан хэлэлцэнэ. 2013 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2014 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тайланг хянан хэлэлцэж 2014 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг батална.

            2013 оны төвийн болон орон нутгийн төсвийн хэрэгжилт, 2014 оны төвийн болон орон нутгийн төсвийн тайланг хянан хэлэлцэж, 2014 оны Төв Хорооны төсвийг батална.

             БХАТИХ-ын Байнгын Хороо, Ардын Дээд Шүүх, Ардын Дээд Прокурорын ажлын тайланг сонсож хянан хэлэлцэх юм. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе