|
|
||
3-ны үдээс хойш УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга Хань Чиде УТЗЗ-ийн 12-р сонгуулийн бүх хятадын хорооны итгэмжлэлээр, тус чуулганд гишүүдийн саналыг хэрэгжүүлсэн байдлыг тайлагнав.
Тэрээр, ерөнхийд нь авч үзвэл, дэвшүүлсэн саналууд оновчтой, олон талт агуулгатай байлаа. Бид саналын дийлэнхийг хүлээн авч хэрэгжүүлсэн нь улс орны бодлого, хөгжлийн төлөвлөгөө, салбаруудын ажилд тусгагдаж, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого тогтоох, ардчиллыг бататгах, нам төрийн ажлын хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, шинэ сонгуулийн Бүх Хятадын Хорооны гишүүдийн үүрэг хариуцлага хүлээх чадамжийн төвшинг харууллаа гэжээ.
Хань Чиде, 2014 онд гишүүдийн саналыг нэн чухалчилж, өөрчлөлт хөгжлийг түргэтгэх үүргийг нэмэгдүүлэх, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зорилго тавилаа. Үүний тулд энэ ажлыг чухалчилж, саналын чанарыг дээшлүүлэх, бодит үр дүнг нэмэгдүүлж, түүнийг дүрэмжүүлэх, гол саналын хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг зохион байгуулж, нэгдэлтэй зохицуулж, саналыг хэрэгжүүлэх талаар санаачлага гаргаж, сайжруулах хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |