• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн дөрөв дэх хэлэлцээ эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-04 15:40:27

       2014 оны 3-р сарын 4-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн дөрөв дэх хэлэлцээ эхлэв. Хятадын төлөөлөгчдийн багийг Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Ван Шөүвэнь ахлан хуралд оролцжээ. Хятадын Гадаад Хэргийн Яам, Аж Үйлдвэр, Мэдээлэлжүүлэлтийн яам, Сангийн Яам, Байгаль Орчныг Хамгаалах Яам, Хөдөө Аж Ахуйн яам, Гаалийн Ерөнхий Газар, Үндэсний Хяналтын Газар, Үйлдвэр Худалдааны Ерөнхий Газар зэрэг байгууллагаас гишүүн томилж хуралд оролцжээ.

      Хэлэлцээгээр голдуу бараа худалдааны гаалийн татварыг бууруулах, үйлчилгээний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох, гэрээ хэлэлцээрийн цар хүрээ, салбар төрлийн тухай ярилцах ба хурал 3-р сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

      Хятад, Япон, БНСУ-ын аль аль нь дэлхийн эдийн засгийн чухал цогц бөгөөд гурван орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн нийт хэмжээний 20 хувийг эзэлж байгаа. Хэрвээ энэ гурван орны дунд чөлөөт худалдааны бүс нээгдвэл 1 тэрбум 500 сая хэрэглэгчидтэй том зах зээлийг бүрдүүлж, Европын холбоо болон Умард Америкийн дараа орох эдийн засгийн томоохон бүс болох юм. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе