|
|
||
Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын оны ээлжит чуулган 5-ны өдөр нээгдэх бөгөөд нийт 2000 гаруй төлөөлөгч Бээжинд хуралдаж, улс орны цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцох болно. Энэ удаагийн чуулганы талаарх анхны хэвлэлийн бага хурал 4-нд болж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч хатагтай Фү Ин олны анхаарлын төвд байгаа хууль тогтоох ажиллагаа, байгаль хамгаалал, батлан хамгаалах салбарын төсөв, өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрээр энэ удаагийн чуулганы хөтөлбөрийг танилцуулж хэлэхдээ, энэ жил БХАТИХ-ын чуулган 5-ны өглөө эхэлж, 13-нд өндөрлөх болно. 8 хоног үргэлжлэх тус чуулган нь засгийн газрын ажлын тайланг сонсч, хянан хэлэлцэхээс гадна энэ жилийн ажлын төлөвлөгөө, улсын төсвийн төслийг хэлэлцэж батлах зэрэг 7 үндсэн хөтөлбөртэй байх юм гэжээ.
Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ нь Хятадын өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх шинэ төлөвлөгөөний хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Фү Их энэ талаар хэлэхдээ, БХАТИХ нь хууль тогтоох замаар өөрчлөлт шинэчлэлийг чиглүүлэн удирдах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, хууль тогтоох замаар өөрчлөлт шинэчлэлийг чиглүүлэн удирдана гэдэг нь үндэсний хэмжээний чухал өөрчлөлтүүдийг шинэ хууль тогтоох болон хуулинд өөрчлөлт оруулах, эсвэл хуулийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Бид томоохон өөрчлөлтүүдийг хийхдээ хуулийг үндэслэж, хуулийн хүрээнд урагшлуулан ахиулах болно гэжээ.
БХАТИХ-ын Байнгын хороо хууль тогтоох таван жилийн шинэ төлөвлөгөөгөө боловсруулаад байна. Үүнд улс орны хөгжил, иргэдийн амьжиргаа зэрэгтэй холбогдсон 68 хуулийн төсөл багтаж байгаа юм. Тодруулбал, үндсэн эм эмнэлэг эрүүл мэндийн тухай, хүнсний аюулгүй байдлын, улсын төсөвт өөрчлөлт оруулах тухай зэрэг чухал ач холбогдолтой олон хуулийн төсөл багтаж байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа орон сууцны татвар, байгаль орчны татвар зэрэгтэй холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлыг ч хийж байна. Үүнээс гадна БХАТИХ-ын Байнгын хороо захиргааны шүүхийн хуульд бүрэн өөрчлөлт оруулж, эрх нь зөрчигдсөн жирийн иргэд шийдвэрлэх албан тушаалтныг шүүхэд нэхэмжлэх явцыг хөнгөвчлөхөөр ажиллаж байна.
Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлууд дотор байгаль орчныг хамгаалах асуудал олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байна. Энэ оны эхээр орчны бохирдлоос үүссэн манан тоосонцортой цаг агаарын хүнд ноцтой нөхцөл байдал Хятадын томоохон хотуудыг нөмөрсөн юм. Энэ оны "хоёр чуулган" дээр зарим депутат, гишүүн амны хаалт, маск зүүсэн харагдлаа.
Энэ талаар Фу Ин хэлэхдээ, манан тоосонцорын асуудал нь Хятадын зарим хотын хувьд хүнд ноцтой асуудал болоод байгаа бөгөөд цар хүрээ нь цаашид ч өрөгжих хандлагатай байна. БХАТИХ байгаль орчны хуульд өөрчлөлт оруулж, манан тоосонцорыг арилгахад эрхзүйн орчин бий болгох болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, БХАТИХ-ын Байнгын хороо хууль тогтоох төлөвлөгөөндөө байгаль орчныг хамгаалахтай холбоотой хуулиудын төслийг тэргүүний үүрэг болгож байна. Тэр дундаа, ард олны анхаарлын төвд байдаг усны бохирдолоос сэргийлэх тухай болон хөрсний бохиролоос сэргийлэх тухай хуулийн төслүүд хэлэлцүүлгийн төлөвлөлтөд багтаад байна. Үүнээс гадна энэ онд бид агаар мандлын бохирдлоос сэргийлэх тухай хууль хэрэгжилтэд хяналт шалгалт хийсний үндсэн дээр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, манан тоосонцорыг арилгах эрхзүйн орчныг бий болгоно гэжээ.
БХАТИХ-ын хяналт тавих эрх үүргээ биелүүлснийг хэмжих шалгуур нь ард олны анхаарал тавьж буй чухал асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн, хууль тогтоолуудыг хэрэгжүүлж чадсан эсэх явдал юм гэж тэрээр онцоллоо.
Хэвлэлийн хурлын эхэнд Фу Ин БХАТИХ-ын өмнөөс 3-р сарын 1-нд гарсан террорист халдлагыг зэмлэн буруушаагаад, халдлагад эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн юм. Терроризмтой хил хязгаар харгалзахгүй дэлхий нийтээрээ тэмцэх ёстой, олон улсын хамтын нийгэмлэг терроризмд цохилт өгөх талаар нягт хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |