• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлтийг хууль тогтоомжоор удирдан дагуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-04 15:20:04

    Энэ сарын 4-ний өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын хоёрдох чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, БХАТИХ нь өөрчлөлтийг хууль тогтоомжоор удирдан дагуулж, иргэдийн анхаарал хандуулж байгаа өөрчлөлтийн чухал асуудлаар хууль тогтоох, нэмэлт засвар оруулах, хүчингүй болгох ажлуудыг тууштай хийнэ. Түүнчлэн чухал өөрчлөлтийн төслүүдийг хуулийн дагуу хэрэгжүүлж, өөрчлөлтийг хуулийн хүрээнд урагшлуулна гэв.

    Өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэхийг өнөөгийн Хятад орон чухалчилж байна. БХАТИХ ба түүний Байнгын Хорооны нэг чухал үүрэгт ажил нь өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд хууль зүйн баталгаагаар хангах явдал юм гэжээ.

    Тэрээр, БХАТИХ-аас олон салбарын 68 төслийг багтаасан хууль тогтоох таван жилийн төлөвлөгөөг шинээр баталж, хүмүүсийн анхаарал хандуулж буй нийгмийн тал бүрийн асуудлыг хамруулсан хэмээв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе