|
|
||
3-р сарын 3-нд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Ц.Сүхбаатар манай радиод зочлов. ХОУР-гийн орлогч дарга Ван Минхуа элчин сайдыг хүлээн авч уулзаж, соёл боловсрол хүмүүнлэгийн салбарын солилцооны талаар санал солилцов.
Дарга Ван Минхуа эн тэргүүнд Монгол Улсын Элчин Сайдын Яам манай радиогийн хөгжилд анхаарал хандуулж, олон жилийн турш дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, Хятадын Олон Улсын Радиогийн хөгжлийн талаар танилцуулжээ.
Элчин сайд Ц.Сүхбаатар, олон жилийн турш Хятадын Олон Улсын Радио, нэн ялангуяа тус радиогийн Монгол хэлний редакц Монгол улсын элчин сайдын яамтай нягт хэлхээ холбоотой байж, харилцан туслалцаж ирснийг дурдаад, энэ онд хоёр орны харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хоёр орны удирдагч харилцан айлчилж, хоёр улсын олон салбарынхан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах болно. Үүнд бидний хамтарч зохион байгуулах арга хэмжээ багтаж байна. Эдгээр арга хэмжээ их үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |